Он гарснаас хойш 470.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-18 15:51:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 470.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 11.5 мян.тн, АИ-92 автобензин 174.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.6 мян.тн, ДТ 233.9 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, бусад 33.8 мян.тн байв


Улсын хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 148,618 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,678 тн, АИ-92 автобензин 52,138 тн, АИ-95 автобензин 4,713 тн, ДТ 79,296 тн, түүнчлэн, АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 53 хоногийн, А-80 автобензиний 70, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.


Харин нийслэлд 78,012 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,161 тн, АИ-92 автобензин 30,770 тн, АИ-95 автобензин 3,010 тн, ДТ 40,321 тн байгаа ба АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 45, ДТ-ний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.


Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,479, хангайн бүсэд 10,675, төвийн бүсэд 32,555 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,757 тн байгааг УУХҮЯ мэдээллээ.

相关新闻