Газрын гэрээнд байгаль хамгаалах үүрэг, хариуцлагагыг нэмж тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-25 10:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нийслэлд Богд уулын эргэн тойрондох газар олголтын байдалтай өнгөрсөн амралтын өдөр танилцлаа. Тэрээр Жаргалантын болон Нүхтийн аманд нэмж газар олгохыг хориглож, олгосон газруудыг дахин хянаж, шалгах үүргийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт өгөв. Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хянаж ажиллах үүрэг өглөө.




Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Жаргалантын болон Нүхтийн аманд амьдардаг, үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-ийн газар ашиглалтын гэрээ, гэрчилгээг татан авч, байгаль орчныг хамгаалах чиглэлийн үүрэг, хариуцлагыг нэмэлтээр тусган гэрээг шинэчлэх ажлыг энэ 7 хоногт эхлүүлэхийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд үүрэг болголоо.


Иргэн, ААН-ийн газар ашиглах гэрээнд байгаль хамгаалах үүрэг, хариуцлагагыг нэмж тусган албажуулахаар болов.





Төлөвлөлтгүй газар олголт нь эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа нь олон жил иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, харин ч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ. Тухайлбал, Нүхтийн аманд олгосон зарим газрыг уулын модтой хэсэгт олгосон зөрчил гарсаар байна



相关新闻