Биокомбинатын гүүр орчмын Туулын уснаас дөрвөн төрлийн нян илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Туул голын сав газрын захиргаанаас Туулын уснаас дээж авч шинжилжээ.
Ингэхдээ Баянзүрх, Маршал, Яармаг, Биокомбинат гэсэн дөрвөн цэгийн байршлаас дээж авсан бөгөөд дээжийг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилсан байна. Улмаар № 956, 957, 958, 959 тоот сорилтын дугаартай дээжид хими, нян судлалын шинжилгээний шинжилсэн үзүүлэлтүүдийн дүнгээр Баянзүрхийн гүүр орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 2.8 дахин их гарчээ. Харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч нь 2.6 дахин их гарсан нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлага хангахгүй байна гэх хариу гарсныг албаныхан мэдээлэв.
Тэгвэл Биокомбинатын гүүр
орчмоос гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй савханцар, гэдэсний
бүлгийн эмгэг төрөгч, псевдомонас аерогиноза зэрэг нян илэрчээ. Харин Маршал,
Яармагийн гүүр орчмын шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байна.
Ulaanbaatar