“Эрдэнэс Тавантолгой” 2021 онд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш 2021 оны эцэс гэхэд нийт 83.5 сая тонн нүүрс (2021 онд 8.5 сая тн) олборлосон байна.
Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2
тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн
хариуцлагын ажилд зарцуулсныг “Эрдэнэс Тавантолгой”
компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр мэдээлэв.
Түүнчлэн өнгөрсөн онд компани 4 чухал дэд бүтэц, үйлдвэрийн судалгааг
боловсруулсны дотор нүүрс
баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн нүүрс ачилт
логистикийн төвийн ТЭЗҮ судалгаа, Загийн усны хоолойн зураг төсөл зэрэг багтаж
байна. Компани “ЭТТ Бонд”-ын санхүүжилтээр хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн
санхүүжилтийг тасалдуулахгүй хийж байгаа аж.
Тус компани 2021
онд “ЭТТ Бонд”-ын 1, 2 дугаар транчийн арилжааг амжилттай зохион байгуулж 1 их
наяд 22 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлжээ. Үүний 680 орчим тэрбум төгрөг нь
иргэдээс эх үүсвэртэй байсныг
Эрдэнэс монгол коапнийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Компанийн ТУЗ 2021
онд 11.7 сая тонн нүүрс борлуулж 703.3 сая ам.долларын борлуулалттай ажиллах
төлөвлөгөөг баталсан ч Цанхийн баруун, зүүн уурхайгаас 6.3 сая тонн нүүрс
экспортолж 396.1 сая долларын орлого олжээ. Гэвч цар тахлын хүнд үеийг давах
үүднээс эрсдэлийн төлөвлөгөө
хэрэгжүүлж, худалдан авагч компаниудаас урьдчилгаа төлбөр авах замаар 709.7 сая
долларын орлогыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр борлуулалтын орлогын
төлөвлөгөөний биелэлт 101 хувьд
хүрснийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д. Батбаатар онцолсон байна.
2021 оны
эцэс гэхэд компани томоохон төслүүдийн санхүүжилтийг 87 хувьд хүргэсний дотор төмөр замын төслүүд багтаж байна. Тухайлбал 2019 оноос хойш ТТ-Гашуунсухайт төмөр замын
төсөлд 1.46 их наяд, ТТ-Зүүнбаян төмөр замын төсөлд 1.16 орчим их наяд, 2018
оноос хойш "Тавантолгой түлш" компанид нийт 450 орчим тэрбум
төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.