Авто замын 6 хэсэгт үерийн ус зайлуулах хоолой хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аадар бороо орсны улмаас Мөрөн сумын айл өрхүүд үерийн усанд автаж байгаа тул цаашид үүсч болзошгүй нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Тэрээр болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Мөрөн сумын Засаг даргын орлогч Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж шинээр барьсан авто замын 6 хэсэгт үерийн ус зайлуулах хоолой хийхээр болжээ. Мөрөн сумын 8, 13, 7-р хорооны зарим айл өрхүүд үерийн усанд автах тохиолдол гарчээ. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Мөрөн сумын 8-р багийн 8-8-56 тоотод оршин суугч иргэн Д.Лхагвацогт, Ж.Оюумаа, Л.Өрлөгмөө нарын гэрт үерийн ус орсон дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Х.Мөнхбат даргатай аврагчид гэр бүлийн 8 хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Б.Гантуяа