Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 08:40:18

Зүүн хойд Азийн хотуудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум” өнөөдөр 09.00 цагт Туушин зочид буудалд эхэлнэ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оноос эхлэн зохион байгуулах болсон уг форум энэ жил “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага”  сэдвийн дор болно. Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлагууд оролцох юм. Тухайлбал, ОХУ-аас 10, БНХАУ-аас 9 хотын удирдлага оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Мөн Унгар улсын Будафешт хотын дарга хүндэт зочноор оролцох юм. Хуралдаанд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Ч.Ариунболд

相关新闻