БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс үерийн аюулаас сэргийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-04 11:47:57

Ойрын өдрүүдэд бороо хур ихсэх төлөвтэй байгааг анхааралдаа авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд  үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, зааварчилгаа өгч байгаа юм. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаны хүмүүст хүргүүлжээ.

Өнгөрсөн сарын 28-нд  нийслэл хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамж үерт автлаа гэсэн нийт 61 дуудлага хүлээн авч байсан юм. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ.

Д.Өлзий

相关新闻