Б.Болор-Эрдэнэ хүүд амьдрал бэлэглэхийг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 15:00:28

Монголд эмчлэх боломжгүй тархи нуруу нугасны хавсарсан хавдартай гэсэн оноштой Б.Болор-Эрдэнэ хүүгийн ар гэрийнхэн ард түмнээс хандив хүслээ.

Ховд аймгийн харьяат долоон настай Б.Болор-Эрдэнэ хүүгийн бие энэ оны зургадугаар сарын 16-наас бие нь зовиурлаж эхэлсэн бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд тархи, нуруу нугасны хавсарсан хавдартай гэсэн онош тогтоожээ. Уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул БНСУ-руу яаралтай эмчилгээнд явуулахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн байна. Эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгааг хүүгийн ээж Н.Энхбаяр хэлэв.

Б.Болор-Эрдэнэ одоогоор “Гранд Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж байгаа юм. Тиймээс бяцхан хүүд амьдрал бэлэглэж, Хаан банкны 5191046347, Хас банкны 5001768201 дансаар хандив өргөхийг ард түмнээс хүслээ.

М.Дайриймаа

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻