Нара хотын сурагчид хотын даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-04 17:05:56

Япон улсын Нара хотоос ирсэн таван сурагч өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзлаа.

Учир нь Нара хотын захирагч Ген Накагава Улаанбаатар хотын захирагчид мэндчилгээ дэвшүүлснийг тэд уламжиллаа.

Манай хотод үйл ажиллагаа явуулдаг “Зонта” клуб нь Нара хотын “Зонта” клубтэй хамтран хүүхэд, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Уг хөтөлбөрийн дагуу Нара хотоос дээрх сурагчид ирж монголын түүх соёл, ёс уламжлалтай танилцаж буй аж.

М.Үүрийнтуяа

 

 

相关新闻