"Сикап ҮЦК" ХХК андеррайтерын зөвшөөрөл авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Сикап ҮЦК" ХХК андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.
Хөрөнгийн биржийн гишүүн "Сикап ҮЦК" ХХК нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 247 тоот тогтоолоор андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэмж авчээ.
Өнөөдрийн байдлаар Үнэт цаас гаргагчдыг Хөрөнгийн зах зээлд зуучлах чиг үүрэг бүхий андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 26 компани Хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй байна.
Б.Заяа