Ираны МЕР мэдээллийн агентлагаас мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-04 17:43:58

Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Ираны МЕР мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч, дарга Али Асгари мэндчилгээ дэвшүүлэв. 

Мэндчилгээнд “МОНЦАМЭ агентлагийн дарга Хүндэт А.Баатархуяг танаа
Энэхүү захидал очих өдрийн мэндийг танд болон танай хамт олонд хүргье. Юун түрүүнд 7-р сарын 11-ны өдөр Үндэсний Баяр Наадмаа тэмдэглэж буй танай хамт олон төдийгүй Монголын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг маань хүлээн авна уу. 
Түүнчлэн энэхүү боломжийг ашиглан, мэдээлэл түгээн дэлгэрүүлэх ажлаа хариуцлагатай гүйцэтгэж олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үндсэн үүргээ биелүүлсээр ирсэн,  95 жилийн ойгоо тэмдэглэж буй МОНЦАМЭ агeнтлагт чин сэтгэлийн мэнд дэвшүүлж байна. Бараг нэг зууны хугацаанд мэдээ мэдээлэл түгээж буй, МОНЦАМЭ нь асар баялаг туршлага хэдийнээ хуримтлуулж чаджээ. Бид цаашид ч үр бүтээлтэйгээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

相关新闻