Вьетнамын мэдээллийн агентлагаас мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-05 12:24:39

Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Вьетнам улсын ВНА мэдээллийн агентлагийн дарга Нгуен Дук Лои баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Мэндчилгээ “Хүндэт ноён А.Баатархуяг,
Вьетнамын Мэдээллийн агентлаг болоод өөрийн зүгээс, байгуулагдаад 95 жилийн ой нь тохиож буй МОНЦАМЭ агентлагийн нийт хамт олон болоод танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. 
1921 онд байгуулагдсан цагаасаа, МОНЦАМЭ нь өөрийн нэр хүндтэй өндөр суудлыг Монголын мэдээллийн системд хэдийн эзэлж чаджээ. Монцамэ нь улс төр, бизнес, соёл болоод спортын зэрэг олон төрлийн мэдээллийг амжилттай бэлтгэн Монголын болоод дэлхийн хэмжээнд хүргэсээр иржээ. 
ВНА нь МОНЦАМЭ-тэй үр нөлөө бүхий хамтын ажиллагаатай байсаар ирсэнээрээ бахархаж байна. Бидний хамтын ажиллагаа хоёр талын уламжлалт нөхөрлөл болоод хоёр орны хооронд үнэмлэхүй амжилттайгаар ажиллаж ирсэн маань бахархууштай. Бидний хөгжиж буй хамтын ажиллагаа нь Вьетнамын ард түмэн болоод Монголын ард түмэн хоорондоо улам илүү ойр дотно болох гүүр нь болж байгаа юм.
МОНЦАМЭ-д илүү агуу амжилт Агентлагийн дарга А.Баатархуяг танд илүү их амжилттайгаар МОНЦАМЭ-г удирдан ажиллахын ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

相关新闻