Москва хотын экологичийг нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-05 12:41:20

Нийслэлийн Засаг дарга  С.Батболдын захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг  "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

 Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь ийнхүү үнэлжээ. Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлжсэн байна.

М.Үүрийнтуяа

相关新闻