“Нэг өдрийн дайсан” УСК энэ сард нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Нэг өдрийн дайсан” уран сайхны кино энэ сарын 26-нд нийслэлийн кино театруудаар нээлтээ хийнэ.
Сүүлийн жилүүд кино урлагт хүч сорьж, чамлахааргүй амжилттай яваа гэр бүлийн нэг бол "Доз" энтертайнмент студийн захирал жүжигчин найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Энэ удаад тэдний хүү Д.Эрдэнэбулган шинэ кино хийсэн энэхүү кино юм.
“PLUS MOTION PICTURE”-ын хоёр дахь дэлгэцийн бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино бөгөөд тун удахгүй үзэгч олондоо толилуулна. “Нэг өдрийн дайсан” киноны гол дүрд жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо болон залуу жүжигчин Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна.
Д.Өлзий