Өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн 3 721 автомашин хил нэвтэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт нүүрс
тээврийн нийт 3 721
автомашин хил нэвтэрчээ. Тодруулбал,
Гашуунсухайт
боомтоор энэ оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2 181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин,
Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нэвтэрчээ.
Дээрх
хугацаанд зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил
гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр
тээвэрлэжээ. Сүүлийн үед экспортын гарц ийнхүү нэмэгдэж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Үндэсний баяр
наадмын амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажиллажээ.