Монголч эрдэмтдийн XI их хурал ирэх даваа гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-13 15:40:36

Олон улсын монголч эрдэмтдийн XI Их хурал  “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ сарын 15-18-нд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү хурал нь таван жил тутамд зохион байгуулж дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг нэгтгэн дүгнэсэн үйл явдал юм. Улаанбаатарын энэ удаагийн хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд болон биет бус өвийг тээгч иргэд, төлөөлөгчид оролцоно.

Тэд “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн сэдвийн дор таван салбар болж итгэл хэлэлцүүлнэ.

Д.Өлзий

相关新闻