Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд амжилттай оролцосн сурагчдад “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардууллаа.
Тодруулбал, тус тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5 дугаар ангийн сурагч А.Хулан, 3 дугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, 3 дугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт мөнгөн шагнал олгов.
Чехийн алдартай хийлч Яраслов Косианы сангаас 1959 оноос
хойш тасралтгүй зохион байгуулдаг
тэмцээнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг. 64 дэх удаагийн уралдаанд 13 орноос 16
хүртэлх насны сурагчид оролцсон юм.
А.Хулан, Н.Гүнзээ нарын мэргэжлийн багш Д.Галбадрах 2002 онд
Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн бөгөөд Швед улсын Хааны хөгжмийн их сургууль,
АНУ-ын Бостон хотын Консерваторыг төгсөж ирээд 2017 оноос өнөөг хүртэл Монгол
Улсын Консерваторын хийл хөгжмийн багшаар ажиллаж байна.
Сурагч Б.Насанжаргалын мэргэжлийн багш Ж.Энхтуяа 1988 онд
ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд өнөөг хүртэл
хийл хөгжмийн багшаар ажиллаж шавь нараа дотоодын болон олон улсын тэмцээнд
амжилттай бэлтгэн оролцуулахаас гадна Монгол, ОХУ, БНСУ, Италид болсон олон
улсын хийлчдийн уралдаанд удаа дараа шүүгчээр уригдан ажиллаж байсан
туршлагатай багш нарын нэг юм.