“Чингис хаан, түүний өвүүд, Энэтхэгийн соёл” сэдэвт бага хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол, Энэтхэгийн эрдэмтэн судлаачид Хэл иргэншлийн дээд сургуультай хамтран “Чингис хаан, түүний өвүүд, Энэтхэгийн соёл” сэдэвт бага хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 19-20-нд зохион байгуулна.
Энэхүү бага хуралд Энэтхэгийн эрдэмтэд, нийгэм, соёл, улс төрийн зүтгэлтнүүд өндөр ач холбогдол өгч байгаа юм. Хоёр улсын өнгөрсөн түүх, уламжлалаа судлахад тус бага хурал чухал ач холбогдолтой. Бага хурлын үеэр болох уулзалт ярилцлагад сонирхсон хэн боловч ажил хэрэгчээр оролцох нь ирээдүйд хамтраад юу хийх, хэрхэн ажиллах талаар шинэлэг оновчтой санааг гаргахад тустай гэдгийг хоёр улсын иргэдийн болон соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эдийн засгийн гээд бүх салбарын хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа юм.
Д.Өлзий