Мал тутамд 5кг өвс, 0,2кг гар тэжээл нөөцлөхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 18:37:14

Төв суурин газар болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засаг даргын албан даалгаврыг бүх албан байгууллагын дарга, сумдын Засаг дарга нарт өглөө.

Дээрх албан даалгавартаа хөдөө аж ахуйн салбар болон мал бүхий иргэдэд хандан нэг мал тутамд 5кг өвс, 0,2кг гар тэжээл бэлдэж нөөцлөхийг зөвлөсөн байна. Мөн өвөлжөө хаваржааныхаа бэлчээрийг хамгаалах, отор нүүдлийг цаг алдалгүй хийж малдаа тарга тэвээрэг авахуулахыг анхаарах хэрэгтэйг сануулжээ.

Хагас жилийн мал тооллогоор тус аймагт 2 сая 500 мянга гаруй мал тоолуулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻