Монгол Улс, БНАЛАУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-04 10:32:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаси Монгол Улсад айлчилж байна.


Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаси-г Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийж байна.



Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻