СЭЛЭНГЭ: Хойд бүсийн яруу найргийн наадамд Д.Отгонцагаан түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-17 13:24:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хойд бүсийн Яруу найргийн “Өргөн Сэлэнгэ” наадам амжилттай болж шилдгүүд тодорлоо.  

Наадамд Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн найрагчид оролцож онгод хийморио сорьсон юм.

 

Ингээд наадмын тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн яруу найрагч Д.Отгонцагаан, дэд байрыг Хөвсгөл аймгийн яруу найрагч О.Элбэгтөгс, гутгаар байрыг Хөвсгөл аймгийн яруу найрагч Ц.Гончиг нар эзэллээ.

 

Мөн наадмын тусгай байрт Хөвсгөл аймгийн яруу найрагч Ш.Бадамрагчаа, Булган аймгийн яруу найрагч Т.Амар-Амгалан нар шалгарлаа.

Тус наадмын эхний гурван байрт шалгарсан найрагчид улсын “Болор цом” наадамд оролцох эрхээ хүлээн авлаа.

 

Энэ удаагийн наадмыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Зохиолчдын Эвлэл, АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулга, Сэлэнгэ аймгийн Соёл Урлагийн газар, аймгийн Зохиолчдын эвлэл, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгууллаа.



相关新闻