СЭЛЭНГЭ: Энэ сарын 7-ноос цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-04 17:30:47

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-нд ихэнх сумын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, зарим сумдын нутгаар цасан шуурга шуурна.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -4-6 градус хүйтэн, өдөртөө +5+7 градус дулаан байна.


11 дүгээр сарын 5-9-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7, 8-нд ихэнх сумын нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд зарим сумын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан, 7-ноос хүйтэрч шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна.

相关新闻