Шинэ автобусны буудлын замыг асфальтаар хучив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зам засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллаж шинэ автобусны буудлын зарим замыг 28.6 тонн асфальтаар хучлаа.
Энэ сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа. Мөн буцаж эргэх гарцын хэсэгт 25 метр урт авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд замын хашлага тус тус суулгажээ.
Улаанхуаран орчимд шинээр хийж байгаа автобусны буудлын замыг 36.18 тонн асфальтаар хучсан бол Хүнсчдийн гудамж, “Алтан тариа” ХХК-ийн урд шинээр барьж байгаа автобусны буудлын суурийг тэгшилж, нягтруулан явган хүний замын хавтан суурилуулсан байна.
Д.Өлзий