ТӨСӨВ 2023: Ж.Ганбат: Гадаад бондын хүүгийн төлбөрт 175, зээлийн хүүгийн төлбөрт 109 сая ам.доллар төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын нэгдсэн төсвийн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд: “2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг 5 дугаар сар баталсныг одоо оруулж ирж буй төсөлтэй харьцуулахад хэлбэр төдий болж, тоо нь эрс нэмэгдэж. Төсвийн урсгал зардлыг 2.5 их наядаар сайд нарын багц дээр тавьж нэмсэн нь хөрөнгө оруулалтаа тэглэж, төсвийн орлогоо нэмснийг ач холбогдолгүй болгож байна. Төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн таазаа 65 хувь гээд, төсвийн төсөөлөлд өр нэмнэ гэж байгаа нь харамсалтай. Жил бүрийн төсөвт улсынхаа өрийг ядаж 1 их наядаар багасгахаар төсвөө баталж өрнөөс салмаар байна. Төсвийн хүрээний мэдэглийн хуулиа өөрчлөхгүй батлах боломж байгаа юу?” гэж асуув.
Сангийн яамны
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат асуултад хариулахдаа, ”Энэ оны хувьд гадаад хүчин зүйл, БНХАУ-ын ковидын бодлогоос хамаарч төсвийн хүрээний баталсан мэдэгдлийг өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдал үүслээ. Цаашид баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд
төсвийн төслөө боловсруулж,
УИХ-д өргөн мэдүүлдэг зарчмаа
хангаж ажиллахыг зорино. Гол өөрчлөлт нь УИХ-аас баталсан,
гадаад нөхцөл байдлаас хамаарсан урсгал зардлыг нэмэхээс аргагүй байгаа.
Үүн дээр тэтгэвэр тэтгэмж, гадаад зээлийн хүүгийн зардал, хүн амын өсөлт,
хүүхдийн тооны нэмэгдэл, эрим хүчний тариф, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
өөрчлөлтөөс хамаарч урсгал
зардлыг нэмэх болсон.
Өрийн хувьд Засгийн газраас ДНБ-д эзлэх өрийн хязгаарыг
2017 онд 72,5 хвьтай байсныг 2020 онд 50.1 хувь болгож багасгасан, цаашид ч бууруулна. Гадаад зээлийн төлбөр төлөхөд зээлдэгч
зэрэглэлийн В1 үзүүлэлтээ энэ
оны 5 болон 7 дугаар сард хийсэн үнэлгээгээр хадгалж үлдсэн нь гадаад эх үүсвэр босгох,
бондын төлбөр төлөхөд чухал үүрэгтэй байгаа. 2023 оны төсөвт гадаад зээлийн төлбөр төлөхөд нэлээн их хэмжээний
дүнг тооцож тусгасан. Ирэх жил Засгийн
газрын гадаад үйлчилгээнд 1 тэрбум 147 сая ам.доллар төлнө. Үүнээс 533
сая ам.долларыг “Гэрэгэ” бондын, 330 сая ам.долларыг гадаад зээлийн төлбөрт сар
бүр хуваарийн дагуу төлөх юм. Гадаад бондын
хүүгийн төлбөрт 175 сая, гадаад зээлийн хүүгийн төлбөрт 109 сая ам.долларыг ирэх
жил төлнө” хэмээсэн юм.