ТӨСӨВ 2023: Эмийн чанар, үйлдвэрлэл, үнийн талаарх асуулгын хариуг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-14 10:19:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.


Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Түр хорооны даргыг сонгох тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. 


Харин үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, эмийн үйлдвэрлэл чанар, хяналт, хүртээмж, энэ талаар цаашдын бодлого зорилт, мөн УИХ Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж эм үйлдвэрлэл, үнийн талаар тус тус тавьсан асуулгын хариуг сонсоно.

 

相关新闻