ТӨСӨВ 2023: Эмийн үнэд түүхий эд, ханшийн зөрүү, тээврийн зардлын нэмэгдэл нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-14 16:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж, эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн асуудал, цаашдын бодлого, зорилтын талаар, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж эмийн үйлдвэрлэл, үнийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн 159 эм, худалдааны нэрийн 590 эмийн үнийн дүнгээс хамааруулан 30, 50, 100 хувийн хөнгөлөлт олгохоор баталж гэрээ бүхий 1800 эмийн сангаар дамжуулан иргэн, даатгуулагчид хүргэж байна. 2021 онд 287 эм хангамжийн байгууллагыг хянаж шалгах явцад эмийн улсын бүртгэлд бүртгээгүй, хүчинтэй хугацаа нь дууссан, хадгалалтын дэглэм алдагдсан давхардсан тоогоор 769 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Эргэлтийн эмийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд тусгах, холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулахыг зорьж байна. Зах зээлд ихээр борлуулагддаг гол нэрийн 75 төрлийн эмийг сонгож судлахад түүхий эд, сав баглаа боодол, ханшийн зөрүү, тээврийн зардлын нэмэгдэл үнэд нөлөөлж байна" хэмээв. 

相关新闻