СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ-Алтан намар 2022” уламжлалт үйл ажиллагаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн хүрээнд “Сэлэнгэ-Алтан намар 2022” нэгдсэн үйл ажиллагааг аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд аймгийн хүнсний хангамжийг бүрдүүлэгч хүнсний ногоо, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгчид, тарьц суулгац тариалагчдын төлөөлөл болох 17 сумын 172 аж ахуйн нэгж, иргэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
2022 онд “Хөдөө аж ахуйг дэмжих” зээлийг үр тариа эрхэлдэг 111 аж ахуйн нэгж иргэнд 13.1 тэрбум төгрөг, төмс хүнсний ногоо эрхэлдэг 129 ногоочдод 4.8 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгож, шинээр 265 ажлын байр бий болгожээ.
“Хүнсний ногоо” үндэсний
хөтөлбөрийн хүрээнд 11 төрлийн 73.8 сая төгрөгийн ногооны үрийг 20 хувийн
хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоочдод олгосон
байна. Үүний үр дүнд төмсний тариалалт 164 га, хүнсний ногооны
тариалалт 1115 га-гаар тус тус нэмэгджээ.
Энэхүү үйл ажиллагаа нь үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн
борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээг хямд үнэтэй, чанартай, эрүүл
экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах юм. Мөн
аж
ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл
тогтоож харилцан туршлага солилцох үндсэн зорилготой уламжлалт үйл ажилагаа гэдгээрээ онцлогтой.