Японы багш, сурагчид Хөвсгөлд зочилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг, Японы Нийгата муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Сурагч солилцоо" хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Нийгата мужийн ахлах сургуулийн 6 сурагч, 2 багш Хөвсгөл аймагт айлчилж, 4 өдрийн хугацаанд тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаанд хамрагдаж байна. Багш сурагчдыг аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дашбаяр нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Японы багш сурагчид аймгийн Орон нутаг судлах музей, Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиар зочилж хүүхдийн Уран дөш зусланд амарч, малчин иргэдийн аж амьдрал, түүх соёлын дурсгалт газар үзэж Хөвсгөл далайгаар аялах ажээ.
Б.Гантуяа