ТӨСӨВ 2023: Боловсон хүчний хомсдолыг хэлэлцэх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-19 14:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос санаачлан 2023 төсвийн олон нийтийн анхны хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулах үеэр иргэд санал бодлоо илэрхийлж байна.


МАОЭНХ-ны зөвлөх Б.Бадарч: Монгол Улс хувийн хэвшлийн нөөц, бололцоог бүрэн ашиглах хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар эдийн засгийн өмнө тулгарч буй хөрөнгө оруулалтыг шийдэж болно. Хувийн хэвшилд итгэл өгсөн нөхцөлд төр, хувийн хэвшлийн тухай хууль баталснаар боломж нээгдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогод ямар хөрөнгө оруулалт хийсэн тухай ярилаа. Жолоочгүй тээвэр гэхчлэн төсөл боловрсуулсан аж ахуйн нэгжүүд ч бий. Энэ механизмыг ашигламаар байна. Мөн халамжаас хөдөлмөрт гэж ярьдаг ч хэн, хаана ямар ажил хийх юм бэ? Би хөнгөн үйлдвэрийн салбарын хүн. Энэ салбарт мэргэжлийн, дунд мэргэжилтэй ажилчин, механик инеженер байхгүй болсон. Боловсон хүчний хомсдлыг энэ үеэр хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр сурч байгаа залууст тэтгэлэг өгөх зэргээр дэмжих хэрэгтэй.


Мандах” их сургуулийн багш Л.Дансранбавуу: "Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 32 жилд 2, 3 удаа хасах руу орсон ч жилд дунджаар 4.4 хувиар нэмэгдэж ирсэн. Харамсалтай нь иргэдийн амьдралыг сайжруулаагүй. Харин ч баян, ядуугийн ялгаа бий болж, иргэдийн амьдрал хүндэрсээр байна. Валютын нөөц ч багаслаа гээд тоочвол их. Төсвийн хөрөнгө орууулалтаар барилга барьдаг барилгачин Засгийн газар боллоо. Барилга барьснаар валютын нөөц гадагш гаргана гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд технологийн дэвшил нэвтрүүлж, кластераар далайцтай хөрөнгө оруулсангүй. Иргэдийн амьдралд нөлөөлөх технологийн дэвшил байхгүй. Экспортолж болохгүй салбарт асар их мөнгө оруулснаар эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжгүй байна. 2023 оны төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлжээ. АНУ эдийн засаг муудахад зэсийн эргэлт багасна. Иймд зэсийн үнэ, багасаж буй валютын нөөцийг бодитоор тооцож төсөөлье. Төр, хувийн хэвшил хамтраад технологийн дэвшил нэвтрүүлж, төр тодорхой хэмжээний эрсдэлийг даваад, ядаж ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах хэрэгтэй байна. Мөн их дээд сургуультай хамтарч хийсэн судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаг болъё. Залуусын ирээдүйд итгэх итгэл багаслаа" гэсэн юм.

相关新闻