АРХАНГАЙ: “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай
аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх дунд
хугацааны хөтөлбөрийн ТЭЗҮ, маршрут гаргах ажлын явцын дүнг танилцуулах
зөвлөгөөн
боллоо. Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын
дарга Б.Батжаргал нээж үг хэлэв.
Архангай
аймгийг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэхэд
шаардлагатай нөөц, зардал, үр ашиг, орчны хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон
зохион байгуулалт, шаардагдах хөрөнгө оруулалт, төсөв болон үйл ажиллагааг
төлөвлөн төслийн хэрэгжих боломжийг судалгааны гол үр дүнг оролцогч талуудад
танилцуулан хэлэлцүүлэх гол
зорилготой юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар болон Архангай
аймгийн ЗДТГ-ын хооронд "Тогтвортой хөгжлийн зорилт 2030", "Алсын
хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг тус аймагт хэрэгжүүлэх ажлыг
эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж
бичгийг байгуулж байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Архангай аймгийг
нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх ТЭЗҮ-ий
судалгааны ажлыг хийж байгаа ажээ.
Аялал жуулчлалын Тогтвортой хөгжлийн тэргүүн доктор,профессор Д.Гансүх, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир нар “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын ТЭЗҮ судалгааны явц”-ын үр дүнгийн ерөнхий танилцуулгыг, Архангай аймгийн түүх, соёлын археологийн өв нөөцийн судалгааны үр дүнгийн хамт танилцуулга хийлээ.
Энэхүү зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын
газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвтэй
хамтран зохион байгуулжээ.