БНСУ-д Чингис хаан музейг сурталчлан танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Чингис хаан музейн захирал С.Чулуун, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, БНСУ-ын Төв Ази судлалын хүрээлэнгийн захирал Юн Хён Вон, Чингис хаан музейн Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг нарыг тус ЭСЯ-нд энэ сарын 16-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, БНСУ-ын түүх
соёлын өв, музейн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Чингис
хаан музей Улаанбаатар
хотноо саяхан нээлтээ хийж, дотоод гадаадын үзэгчдэд Монгол орны түүх соёлын
талаар цогц мэдээлэл олгох үйл ажиллагаа явуулж байгаа талаар музейн захирал
С.Чулуун танилцуулав.
Элчин
сайд Э.Сарантогос Чингис хаан
музейн түүхэн бүтээн байгуулалтад баяр хүргээд цаашид Монголын түүхийг
сурталчлан таниулах, түүний дотор суугаа орны иргэдэд
Монгол орны тухай мэдлэг түгээн дэлгэрүүлэхэд болон аялал жуулчлалыг
нэмэгдүүлэхэд энэхүү музей чухал үүрэгтэй болохыг онцлов.
“Чингис
хаан” үндэсний музейг нээх
ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон. Үндэсний музейд
•
Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
•
Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
• Их
Монгол Улс;
•
Монголын Их эзэнт улс;
•
Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
•
Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
• Их
хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрүүдийг байршуулсан байна.