ОРХОН: Сурагчид авлига, хууль эрх зүйн чиглэлээр мэтгэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-23 17:45:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд мэтгэлцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнийг Монголын Карл Поппер мэтгэлцээний нийгэмлэг, ЗДТГ, БШУГ хамтран зохион байгууллаа.

Мэтгэлцээний зорилго нь сурагчдад авлигын сөрөг үр дагаврыг танин мэдүүлэхэд чиглэсэн бөгөөд нийт 24 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт V сургуулийн “Эрдэм” баг, дэд байрт V сургуулийн “Их мэргэд” баг, гутгаар байрт IV  сургуулийн “Дэвшил” баг, XIV сургуулийн “Хэмжээгүй хэмжүүр” баг оржээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс урьтаж ерөнхий боловсролын 19 сургуулийн 305 сурагчдад мэтгэлцээний үндсэн ойлголт, анхаарах зүйлсийн талаар дөрвөн цагийн сургалтыг Монголын Карл Поппер мэтгэлцээний нийгэмлэгийн багш нар заажээ. Мөн нийгмийн ухааны болон түүхийн багш нарт мэтгэлцээнийг таниулах, мэтгэлцэх арга зүй, тактикийн талаар ахисан түвшний сургалт зохион байгуулж  27 багш хамрагдсан байна. Сурагчид дараах сэдвээр мэтгэлцсэн байна.  Үүнд:

·       Авлига нь хүний эрх зөрчигдөх гол шалтгаан болж байна. 

·       Хуулийн хариуцлагыг чангатгах нь авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга мөн.

  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад электрон тамхийг хориглох нь зөв.
  • Өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү үр дүнтэй.
  • Хууль нь ёс суртахуунаас илүү хүнд нөлөөлдөг.
  • Бүх нийтийн цэвэрлэгээг улс орон даяар дахин өрнүүлэх нь зөв гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцсэн  байна.

  

  •  

 

相关新闻