ОРХОН: Оны шилдэг аж ахуйн нэгжээр найман байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-29 18:27:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, ЗДТГ хамтран 23 дахь жилдээ оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ шалгарууллаа. Бизнесийн салбарт амжилт гаргаж нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй дараах байгууллагууд шилдгээр шалгарлаа. 

Оны онцлох бичил, жижиг бизнес эрхлэгчээр "Түмэн сүлжээ" ХХК, "Энх яруу" ХХК

Худалдаа, үйлчилгээний салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Эрдэнэт чанар дистрибюшн" ХХК

Хүнс хөдөө аж ахуйн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Жаргалант мах импекс" ХХК

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Номин макс" ХХК

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Мэйнспринг" ХХК

Тээвэр, аялал жуулчлалын салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Вэнс" ХХК

Нийгмийн хариуцлагаа  хэрэгжүүлэгч  байгууллагаар "Эрдмин" ХХК тус тус шалгарлаа.



相关新闻