Гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг олгох "Anhaar АПП" бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАрд иргэдэд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг, ойлголтыг сонирхолтойгоор хүргэх зорилгоор ОБЕГ, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр хамтран "Anhaar" аппликешнийг зохион бүтээжээ.
Гар утсанд зориулсан уг аппликешний технологи болон дизайны түншээр "Бату Дижитал" ХХК ажилласан байна. Уг аппликешнийг татаж авснаар гамшиг, осол болсон үед авах арга хэмжээ, холбоо барих байгууллагууд болон утасны дугаарууд, анхны тусламжийн зааврууд болон гамшиг ослын үед ашиглах хэрэгслүүдийн талаар мэдээллийг хүлээн авах боломжтой аж.
Н.Туяа