“Хайрын түүх” богино хэмжээний кино төслийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-08-30 10:15:07

“Тэгт тойрог” кино компаниас хүний сэтгэл зүрхэнд орших гайхамшигт хайрын түүхийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэн, сэтгэл хөдөлгөм гэгээн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хайрын түүх" богино хэмжээний кино төслийн уралдаан зарлалаа.

Уралдаанд оролцохыг хүсэгчид "Хайрын түүх" сэдвээр зохиолоо бичиж ирэх сарын 15-ныг хүртэл tegttoirog@yahoo.com tegttoirog@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.

Эхний 3 байрт шалгарсан хайрын түүхийг Богино хэмжээний уран сайхны кино болгон дэлгэцэнд мөнхлөн үлдээх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99041650, 99066570 дугаараас авах боломжтой.

Ж.Болор

相关新闻