Гадаадын зорчигч өмнөх оныхоос 261.3 мянгаар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр 2022 онд 2016.2 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1372.8 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ.
Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигч 2020 оныхоос 700.1 (1.5 дахин) мянгаар нэмэгдэж, 2019 оныхоос 4080.2 (66.9 хувь) мянгаар багассан байна. Мөн 2022 онд 988.6 мянган
зорчигч улсын хилээр оржээ. Хилээр
орсон зорчигчийн 31.8 хувь нь
Чингис хаан, 20.1 хувь нь Алтанбулаг, 15.4 хувь нь Гашуун сухайт, 5.4 хувь нь
Замын-Yүд, 3.7 хувь нь Шивээхүрэн, 3.5 хувь нь Булган, 20.1 хувь нь бусад
боомтоор дамжсан аж. Эдгээр зорчигчдын
688.1 (69.6 хувь) мянга нь
Монгол Улсын иргэн, 300.5
(30.4 хувь) мянга нь гадаад
улсын иргэн юм.
Улсын хилээр 2022 онд гадаадын 300.5 мянган хүн орсон нь
өмнөх оныхоос 261.3 (7.7
дахин) мянгаар нэмэгдэв. Тэдний
92.4 хувь нь 30 хоног хүртэл,
2.8 хувь нь 30-90 хоног, 4.8 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар
ирснийг Үндэсний статистикийн хороо
мэдээллээ.
Өнгөрсөн онд улсын хилээр орсон гадаад зорчигчийн 170.4 (56.7 хувь) мянга нь эрэгтэй, 130.1 (43.3 хувь) мянга нь эмэгтэйчүүд байв. Тэдний 276.6 (92 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 23.9 (8 хувь) мянга нь хүүхэд аж. Хил нэвтэрсэн гадаадын зорчигчийн 59.2 хувь нь Европ, 34.4 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 3.7 хувь нь Америк, 1.5 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.5 хувь нь Африк тивээс иржээ. Тэдний 52.3 хувийг ОХУ, 18.2 хувийг БНСУ, 5.9 хувийг Казахстан, 4.6 хувийг БНХАУ, 3.1 хувийг АНУ-ын иргэн, үлдсэн 15.9 хувийг бусад улсын иргэн эзэлжээ.
Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 2022 онд 286.3 мянга болсон нь
өмнөх оныхтой харьцуулахад
253.2 мянгаар буюу 8.6 дахин өсөв. Хилээр
орсон жуулчдын тоог өмнөх оныхтой зорчсон улсаар нь
харьцуулбал, ОХУ-ын жуулчид 140637 (12.2 дахин)-гоор, БНСУ-ынх 51070 (23.1
дахин)-аар, Казахстан Улсынх 16828 (24.1 дахин)-аар, БНХАУ-ынх 5423 (1.9
дахин)-аар нэмэгджээ.
Манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн 2022 онд
гадаадад зорчсоноос 429.4 (58.9 хувь)
мянга нь аялал жуулчлалаар явсан нь өмнөх оныхоос 308.5 (3.6 дахин) мянгаар өссөн бол
299.3 (41.1 хувь) мянга нь
ажиллах, суралцах, байнга
оршин суухаар зорчиж, өмнөх
оныхтой харьцуулахад 137.9
(85.5 хувь) мянгаар нэмэгджээ. Гадаадад зорчсон Монгол
Улсын иргэдийн 524.7 (72 хувь)
мянга нь эрэгтэй, 204 (28 хувь)
мянга нь эмэгтэйчүүд юм.
Тэдний 42.9 (0.6 хувь) мянга
нь хүүхэд байв. Хугацаагаар
авч үзвэл, 592.8 (81.4 хувь)
мянга нь 30 хүртэл хоног, 12414 (1.7 хувь) нь 30-90 хоног, 123.4
(16.9 хувь) мянга нь 90,
түүнээс дээш хоногоор явжээ.
Улсын хилээр 2022 онд 2637.3 мянган (давхардсан тоогоор)
тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оныхоос 754.4 (40.1 хувь)
мянгаар нэмэгдсэн байна. Тэдгээрийн
30.6 хувийг ачааны вагон, 25.6 хувийг ачааны машин, 5.9 хувийг суудлын машин,
37.9 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 29.7
хувь нь Гашуун сухайт, 29.5 хувь нь Замын-Yүд, 8.4 хувь нь Шивээхүрэн, 6.7 хувь
нь Сүхбаатар, 6.4 хувь нь Алтанбулаг, 19.3 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.