“Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум” наймдугаар сарын 18-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-28 15:48:19

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас “Хамтдаа бүтээх ирээдүй” сэдвийн хүрээнд Монгол-Японы олон улсын бизнес инновацын форумыг МҮХАҮТ-д наймдугаар сарын 18-нд  зохион байгуулна.


Хоёр орны хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх, технологийн инновац, хөдөө аж ахуйн техник технологийг дэвшилтэт болгох, хоёр орны хоорондын шинэ бизнесийн боломжийг өргөжүүлэх зорилготой тус форумыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах юм. Тус форумд жил бүр Монгол Улсаас 400, Япон Улсаас 150 гаруй зочид төлөөлөгч, бизнес эрхлэгч оролцдог байна.


Энэ үеэр дотоодын худалдаа эрхлэгчид бизнесээ таниулж, Япон болон монголын түншүүдтэй холбоо тогтоон, хамтран ажиллах боломжтой.

 

Мэдээг бэлтгэсэн Т.Хулан

相关新闻