1 сая 953,6 мянган м2 талбайн шарилж цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-30 15:48:54

“Шарилжгүй Улаанбаатар аян”-нд нийт 794 байгууллагын 8 мянга 67 хүн оролцож  1 сая 953,6 мянган м2 талбайн лууль, шарилж болон бусад хөл газрын зэрлэг ургамлыг цэвэрлэжээ.

Уг аяныг Хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ оны долдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 01-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган м2 газар, гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган м2 талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.

Мөн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон байгууллага аж ахуйн нэгжүүд Сэлбэ, Дунд гол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мян.м2 газрын зэрлэг ургамлыг устгав.  Хадаж, хураасан зэрлэг ургамлыг өнөөдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ээс устгаж байна.

Ч.Ариунболд 

相关新闻