Эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос илүү байхаар тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-20 10:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараагаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдал, өсөлтийн талаар мэдээллээ.

Тэрбээр, ҮСХ-ноос сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ямар байсан тоонуудыг эцслэн гаргасныг дурдлаа. Энд мэдээлснээр:

  • 2022 онд эдийн засаг 4.8 хувь болж өссөн.
  • 2020 онд 4.6 хувиар унасан.
  • 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6 хувь байсан.
  • Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулан үзэхэд эдийн засаг 1.6 хувийн өсөлттэй байна.

Үүнээс үзэхэд бид өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлийг 2022 онд эцэслэн давж гарчээ. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрээд байна гэв.



Монгол Улсын эдийн засгийн форумыг энэ оны 7 дугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.





2023 онд манай улсын эдийн засагт хэд хэдэн зүйлийн эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолж байгааг тэрбээр дуулгав. Үүнд:

  • Нэгдүгээрт, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ эдийн засагт таатай, өндөр байхаар харагдаж байгаа. Энэ нь Монгол Улсын экспортод сайнаар нөлөөлсөн хэвээр байх нь.
  • Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаандаа шилжинэ Энэ нь манай улсын эдийн засагт гарч байгаа нэг эерэг мэдээ мөн. 2023 оны эдийн засгийн өсөлт өнгөрсөн оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа.
  • Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засгийн форумыг 7 дугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснийг тэрбээр мэдээллээ.

Энэ нь Монгол Улсын төр, засгаас ирэх онуудыг “Аялал жуулчлалын зочлох жилүүд” болгон үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа, мөн УИХ-ын хаврын чуулганаар эдийн засаг, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой холбогдох хуулиуд болон өөрчлөлтүүдийг оруулан хэлэлцэж батлуулах шаардлага байгааг тэрбээр тодотголоо.

 

相关新闻