Төгрөгийн хадгаламж 1.6 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төгрөгийн хадгаламж 2023 оны 1 дүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 197.4 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (13.4 хувь) их наяд төгрөгөөр багасав.
Төгрөгийн хадгаламжийн 11.5 (89.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 562.4 (11.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.