Гурван компанийн ханш тогтвортой байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн энэ сарын 24-ний энгийн арилжаагаар 50 ХК-ийн 274,383,207 төгрөгийн үнийн дүн бүхий 783,178 ширхэг хувьцааг арилжаалав.
Үүнээс 18 компанийн
хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
ханш тогтвортой байсныг Хөрөнгийн
бирж мэдээллээ. Мөн "Тавантолгой" ХК (TTL +14.88 хувь), "Хөх ган" ХК
(HGN +14.28 хувь), "Айтүүлс" ХК
(ITLS +11.69 хувь) зэрэг
компанийн хувьцааны ханш
хамгийн их өсөлттэй
байсан бол "Хархорин" ХК (HHN -11.63 хувь), "Крипто Үндэстэн" ХК
(CNF -6.62 хувь), “Ариг гал" ХК
(EER -6.57 хувь)-ийн
хувьцаа хамгийн их унажээ.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,850 ширхэг
нэгж эрхийг 4,897,870 төгрөгөөр арилжаалав. ТOP-20 индекс 3.11 хувиар
нэмэгдэж, 40,040.88 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,962,915,172,933 төгрөг болжээ.