“Тавантолгой” ХК 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ.
Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөгөөр 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан ч урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болжээ.