СЭЛЭНГЭ:Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ![](/files/63ff15ecaec7c.jpeg)
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Төв, орон нутгийн
онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын
сургалт өнөөдөр Сэлэнгэ
аймагт эхэллээ.
Энэхүү сургалтыг Онцгой байдлын
ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт энэ
сарын 1-4-нд болох юм.
Сургалтаар Ослын үеийн удирдлага, Удирдлагын манлайлал, харилцаа
хандлага, мөн Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд
Штабын дадлага, ажиллагааны удирдлагын сургалт зохион
байгуулахаараа онцлогтой.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,
бригадын генерал Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа
Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах
нар оролцлоо.