Монгол, Сингапурын хамтын ажиллагаа инновац, ногоон бизнес дээр тулгуурлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-06 16:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дижиталчлал, инновац, ногоон бизнес нь Монгол, Сингапур улсын хоорондох хамтын ажиллагаа, хөгжлийг дараагийн шинэ түвшинд гаргах чухал гарц болно гэж хоёр талын бизнес эрхлэгчид үзэж байна. Энэ талаар энэ 7 хоногт болох хоёр улсын бизнес уулзалтаар хэлэлцэнэ гэж уг үйл ажиллагааг зохион байгуулагч нар мэдээллээ.

Сингапурын Бизнесийн холбоо, Монгол Улсаас Сингапур улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй уулзалт цахимаар болж, инновац, тогтвортой ногоон хөгжил, ногоон бизнесийн стратегийг ашиглан шинэ бүтээгдэхүүн бий болгох, бизнесийн боломжоо нэмэгдүүлж, туршлага солилцох аж.

Худалдаа, үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээ, дэд бүтцийн хөгжүүлэгч компаниудын төлөөлөл оролцож, уулзалтын үеэр холбогдох бизнесийн салбарын талаар илтгэгчдээс суралцаж, хоёр улсын зах зээлд боломжит түншлэлийг бэхжүүлэх, бизнесийн шинэ үнэт зүйлсийг бий болгох талаар хэлэлцэнэ.  


相关新闻