Шонхор барихаар төвхнөсөн иргэдийн үйл ажиллагааг түр зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-02 15:08:15

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газартай хамтран энэ сарын 31-нд тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Хяналт шалгалт хийх үед Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны энэ оны 8 дугаар сарын 15-ны 06-136 тоот албан бичиг үзүүлж, таван идлэг шонхор барьсан байв.

Тус отгийнхон 10 аймгийн нутгаас нийт 13 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч Хөвсгөл нутгаас хэдэн тооны шонхор барих ёстойг холбогдох байгууллагаас тодруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна гэж Хөвсгөл аймгийн МХГ-аас мэдээллээ. 

 

相关新闻