ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бизнес,
бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор “Шангри
Ла” зочид буудлын “Ballroom 3” танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
09:00 цагт: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
09:30 цагт: "Ардчилсан үндсэн хуульт засаглалаар бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд нээлтээ хийнэ.
10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үйл
ажиллагааны нээлт Мэдээлэл, технологийн үндэсний паркад эхэлнэ.
12:00 цагт: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
12:00 цагт: "Аюуд" ХХК, "Хуашенконстракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" компанийн зүгээс "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн "Чандмань" нэгдлийн хамтарсан "Чинад Мана" үзэсгэлэн HUE Art Gallery-д нээнэ.
13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй
хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.
14:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д нээлтээ хийнэ.
15:00 цагт: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд эхэлнэ.
15:00 цагт: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.
-Ой модны салбарын ажилчдын өдөр тохиож байна.
Орон нутагт:
Завхан: “Хавдаргүй
монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж
байна.
Хилийн
чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.