"Торгоны зам"-ын асуудлыг хөндсөн олон улсын хурлыг хийхээр бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улс, БНХАУ, ОХУ-ын удирдагчид удаа дараа уулзахдаа "Торгоны зам"-ын асуудлыг хөндөн ярилдсаар ирсэн. Тэгвэл ирэх сард энэ асуудлаар олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо хийхээр бэлтгэж байна.
Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болох нь байна. Уг хурлаар хөрш орны эрдэмтэн судлаачид болон орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд оролцож өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, олон улсын туршлагын талаар хэлэлцэнэ. Олон улсын энэхүү хуралд 300 гаруй төлөөлөгч оролцох тов гарчээ. Бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Ж.Батсайхан