ААШТ-ийг сурвалжлах багийнхан замдаа гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-06 13:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэхүү тэмцээнийг Парис-2024 олимпын наадмын урьдчилсан циклийн эхлэл гэж зарласан ч олимпын эрхийн талаар дурдаагүй.


Харин Белградад болох ДАШТ-ээс олимпод оролцох эрх өгнө гэж онцолсон. Тэгэхээр Азийн аваргад оролцсон бөхчүүдийнхээ тоогоор ирэх намрын ДАШТ-д оролцоно гэсэн үг юм.


Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны (MSPU) гишүүд "Астана 2023" чөлөөт бөхийн ААШТ-ийг сурвалжлахаар өнөөдөр аян замдаа гарлаа. Багийн бүрэлдэхүүнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг, холбооны гишүүн Д.Байгал нарын хүмүүс явж байна. Д.Нямбилэг нь Токио зуны олимп, Бээжин-2022 өвлийн олимп, Жакарта-2018 Азийн наадам, Осло -2021, Белград-2022 чөлөөт бөхийн ДАШТ, Ташкент-2022 жүдо бөхийн ДАШТ-ийг сурвалжилсан туршлагатай.


МССХ-ны гишүүд энэ төмөр хүлгээрээ 2022 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Узбекистаны Ташкентад сурвалжлахаар очиж байсан юм.

相关新闻