ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд төл бойжилт 95,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-07 07:11:21

Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд нийт төллөвөл зохих 2.4 сая хээлтэгчийн 10,4 хувь болох 252,9 мянган хээлтэгчээс 253,9 мянган төл гарч, 242,1 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95,3 хувьтай.

Нийт 18 суманд 107,8 мянган толгой мал хорогдсон нь нийт малын 2,1 хувийг эзэлж байгаа аж. Малын хорогдол Баянхутаг, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр,Баян-Адарга, Батноров, Баян-Овоо, Мөрөн суманд их гарсан бөгөөд сумын нийт малын 2,1-3,4 хувийг эзэлж байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ. 

Аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл хүйтний эрч олон жилийн дунджаас их, хур тунадасны хэмжээ хойд бүсийн сумдаар ахиу орсон, мөн гурван сарын сүүлч болон дөрөвдүгээр сарын эхэнд аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурсан нь мал аж ахуйн хаваржилтад сөрөг нөлөөг үзүүлж байна. Аймгийн өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд аймагт ажиллах үеэр Бэрх, Хэрлэнбаян улааны улсын нөөцийн салбараас өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгох шийдвэрийг гарсасан. Үүний дагуу189,6 тн хивэг, 30 тн долооцыг есөн сум, гурван тосгонд хуваарийн дагуу олгож, малчдад худалдан борлуулсан байна.

Мөн Галшар, Баянхутаг, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Батширээт, Баян-Адарга, Батноров, Мөрөн, Хэрлэн, Бор-Өндөр сумд өөр аймаг, сумдаас 559 тн өвс, 158.8 тн тэжээлийг сумын аюулгүйн нөөцөд татан авч малчдад худалдан борлуулжээ. 

Одоогийн байдлаар Өмнөдэлгэр, Баян-Адрага, Дадал, Хэрлэн сумдын аюулгүйн нөөцөд 37 тн өвс, 38 тн тэжээл үлдэгдэлтэй байна. Бусад14 сумын нөөцийн өвс, тэжээл дуусжээ. 

相关新闻