"TOUR OF THAILAND" уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-07 14:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дугуйн UCI 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн тамирчид өрсөлддөг "Tour of Thailand" олон өдрийн уралдаан дөрөвдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд боллоо.

 

Нийт зургаан гараа буюу 1036.60 км зам туулсан тус уралдааны ялагчаар Тайландын "Roojai" багт данстай, "Алдар" спорт хорооны тамирчин 2019 оны залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр тодорч, Тайландын тэмцээний аваргаар тодров.

 

Тэгвэл 2021 оны тус уралдааны аварга, Малайзын мэргэжлийн "Terengganu" багт уралддаг ОУХМ С.Жамбалжамц нутаг нэгт Б.Тэгшбаяраас ард буюу нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж аман хүзүүдлээ. 


Ийнхүү тэмцээний аварга ОУХМ Б.Тэгшбаяр UCI 139 оноо, ОУХМ С.Жамбалжамц UCI 85 оноо авч Монголын багийн Олимпийн эрх авах оноо болон байр өсөн дэвшлээ.

相关新闻